Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.11.08

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Энэ удаагийн тэмцээнд 5 клубийн 30 гаруй сэлэмчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ангилалд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Туялзуур сэлэмний Сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн - 2026 амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн аваргуудаа тодрууллаа.

2015 оноос уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээн нь спортын цол, зэрэггүй сэлэмчид өрсөлддөгөөрөө онцлогтой.

Энэ удаагийн тэмцээнд 5 клубийн 30 гаруй сэлэмчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ангилалд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сонирхогчдын туялзуур сэлэмний 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Саруул Фенсинг клубийн баг тэргүүн байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Дуэль Фенсинг клубийн 1-р баг аваргын алтан медалийн эзэд боллоо.

Улсын аваргууд болон медальт байрт шалгарсан нийт баг, тамирчдадаа халуун баяр хүргэе!

Эмэгтэйчүүд

  • М.АнучимэгФлеш
  • Б.АмирланДуэль
  • Ц.БөртөгөлжинДуэль
  • Э.СийлэнСаруул

Эрэгтэйчүүд

  • Г.СэцэнУБ Фенсинг
  • Б.АмарзоригДуэль
  • Ц.ГүнбилэгДуэль
  • Ш.ХишигтогтохДуэль

Эмэгтэйчүүдийн баг

  • Саруул Фенсинг клуб
  • Дуэль Фенсинг клуб
  • Флеш клуб

Эрэгтэйчүүдийн баг

  • Дуэль Фенсинг клуб (1-р баг)
  • УБ Фенсинг клуб
  • Дуэль Фенсинг клуб (2-р баг)

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ