“Б” зэрэглэлийн оноо олгох тэмцээний аваргууд тодорлоо
Тэмцээний эрэгтэй төрөлд Саруул Фенсинг клубийн тамирчин М.Хүслэн, эмэгтэй төрөлд УБ Фенсинг клубийн тамирчин Г.Уран-Маргад нар тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан “Б” зэрэглэлийн оноо олгох тэмцээн амжилттай болж, эрэгтэй, эмэгтэй төрөлд аваргууд болон медальтнууд тодорлоо.
Тэмцээний эрэгтэй төрөлд Саруул Фенсинг клубийн тамирчин М.Хүслэн, эмэгтэй төрөлд УБ Фенсинг клубийн тамирчин Г.Уран-Маргад нар тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
Тус тэмцээний үр дүнд 2026 оны “Гран При” тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн тамирчдаас нийт 6 тамирчин эрхээ авлаа.
Нийт медальтнууд болон Гран При тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчдадаа халуун баяр хүргэе!
Эрэгтэй төрөл
- М.ХүслэнСаруул
- М.ЧинхүслэнДуэль
- Б.БатзоригДуэль
- Ц.ТэмүүлэнДуэль
Эмэгтэй төрөл
- Г.Уран-МаргадУБ Фенсинг
- Ц.УндралДуэль
- М.ИндранилДуэль
- Т.Амин-ЭрдэнэДуэль

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж
